Жүжигчин Т.Бархүү охинтойгоо тоглосон кинонд нэр хайж байна

Киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж, ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Тус кино ирэх аравдугаар сарын 18-нд үзэгчдийн хүртээл болох ба киноны нэрээ хараахан өгөөгүй байгаа бололтой.
Энэ талаар жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудаснаа "Та бүгдийн дунд Киноны нэрний уралдаан зарлаж байна. Гэр бүлийн сэдэвтэй инээдмийн драмын энэхүү кинонд яг ямар нэр өгөх вэ? Саналаа бичээрэй. Шалгарсан нэрэнд 200 мянган төгрөгийн шагналтай. Жич: Цааш нь шейрлээд, нэг найзыгаа меншион хийсэн байна. Хугацаа наймдугаар сарын 17-ныг хүртэл санал авна. Та нэрний саналаа коммент хэсэгт үлдээнэ үү" гэжээ.
Б.Сүндари охин өмнө нь “Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид тоглосон бол энэ удаа уран сайхны кинонд тоглож байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ