Дархан-Уул аймгийнхан архинд донтсон иргэдээ эмчилж эхэлжээ

Архинд донтох өвчтэй этгээдийг албадан эмчилгээнд хамруулах ажлыг иргэдээс гаргасан санал гомдлын дагуу Аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулжээ. Тогтмол архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй иргэдийг эмчилж эрүүлжүүлэх, нийгэмшүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд архинд донтох эмгэгтэй 19 иргэнийг албадан эмчилгээнд хамруулахаар боллоо.
Өнгөрсөн долоо хоногт 19 иргэнийг Төв аймгийн Мааньт дахь согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх эмчилгээнд хүргэжээ. Эдгээр иргэд 3 сарын хугацаанд эмчлүүлэх юм байна. Эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгээр оруулж, ар гэрээс нь зөвшөөрөл аван, шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамруулдаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ