Өнөөдөр Улаанбаатар хотод 19-20 градусын дулаан

Өнөөдөр Улаанбаатар хотод 19-20 градусын дулаан байна. Бороо орно. Шөнөдөө 13 градус. Салхи өмнөөс секундэд 6-11 метр.
Баруун аймгуудын нутгаар: 12-нд нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 11,12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө халж уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 12-нд Хэнтэйн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 10-15 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 16-21 градус, баруун хэсгээр 20-25 градус, бусад хугацаанд дулаарч бүх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:12-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус, 9-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ