"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрт 70 мянган хүүхэд хамрагджээ

Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх аж. Тэгвэл "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 70423 хүүхэд хамрагдаад байна.

Мөн шүдний цоорлын эмчилгээ 96693, сувгийн эмчилгээ 19995, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг 60893, цоорол зогсоох түрхлэг 93630, шүд авалт 21297, шүдний ховил битүүлэх 3801 хүүхэд тус тус эмчлүүлжээ. Харин эмчилгээ хийх шаардлагагүй эрүүл шүдтэй хүүхэд 3067 байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ