Монголоос эртний түрэг угсаатны археологийн олдвор олдлоо

Археологичид Эртний Түрэг угсаатны Ашина Хааны овгийн ховор тамга, хөшөөн олдворыг Монголоос илрүүллээ.

Туркийн шинжлэх ухааны байгууллага болох Turkic World Educational and Scientific Cooperation Organization (TWESCO)-ын Шивээт Уланд хийсэн малтлагын үеэр олджээ.

Туркийн байгууллагын Тэргүүн Даран Кидиралигийн хэлж байгаагар бол энэ газар нутгаас 2014 оноос хойш археологийн олдворууд олдож байгаа гэнэ.

Малтлагын үеэр өөр дээрээ тамга,тэмдэг бүхий ховор төрлийн чулуун эдлэлүүд, мөн арслангийн дүрс бүхий хөшөөн олдвор олджээ. Туркийн Анадолу мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаараа маш сайн хадгалалттай ийм хөшөөний олдвор олдох нь маш ховор байдгийг онцолсон юм.

Олдворуудыг судалж үзсэний дүнд Шивээт Улааны хэсэг газар нь эртний Түрэг угсаатны хааны хөшөө,дурсгалын зориулалттай байсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Цаашид судалгаагаа энэ чиглэлээр гүнзгийрүүлэн судлахаар болжээ.

Шивээт Улаанаас гадна Хэрлэний ойролцоо археологийн малтлагууд ихээр хийгддэг бөгөөд олдсон олдворуудаас нь харвал тус газар нь Гоктуркийн үеийн Түрэг угсаатны ариун,дагшин газар байж болзошгүй гэж таамагладаг. Анхны Түрэг угсаатны хүмүүсийг ГокТуркс гэж нэрлэдэг байсан бөгөөд манай эриний зургадугаар зуунд амьдран байсан гэдэг.

Эх сурвалж: Dailysabah

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин