Хүүхдийн шүд өвчтэй байх нь 200 гаруй өвчний суурь болдог

Сурагчдын зуны амралтаар нь хүүхдийнхээ эрүүл мэндэд нь, тэр дундаа шүдэнд нь анхаарахгүй бол хичээл эхэлсэн үед шүдээ эмчлүүлэх гэж чөлөө авах цаашлаад хичээл сургуулиасаа хоцрох асуудал гардаг.

Манай улсын гурван хүүхэд тутмын хоёр нь шүдний өвчлөлтэй байгаа учраас Засгийн газраас шүдний өвчлөлийг бууруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт хамрагдаж хүүхдийнхээ шүдийг хичээл эхлэхээс өмнө эмчлүүлэх боломж эцэг, эхчүүдэд байгаа юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ