Монгол хувцас өмсөж, Монгол мориор гангарсан Япон дуучин

Японы дуучин Оказаки Тайикү инстаграм хуудсандаа Монголд авхуулсан зургаа тавьсан нь Наран орны цахим ертөнцийн нэгэн сэдэв болоод байна. Монгол дээлтэй, морь унасан зурган доороо ХААН гэж бичсэн нь олны анхаарлыг татаж, хүмүүс ч “Чингис хаантай төстэй байна”, “Монгол хүнээс ялгагдах зүйл алга”, Монголчууд дунд орчихвол хэн ч гадаад хүн гэж мэдэхгүй нь”, “Монголд замналаа үргэлжлүүл” зэрэг сэтгэгдэл үлдээсэн байлаа.
Зураг дуучинд өөрт нь таалагдсан бололтой албан ёсны цахим хуудсандаа тавьж, дээр нь нэрээ кириллээр бичсэн байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ