Х.Мандахбаяр МСНЭ-ийн албаа дахин хүлээж авчээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаа шилжүүлсэн Х.Мандахбаяр өчигдөр албаа дахин хүлээж авчээ.Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн ажлаас түдгэлзэж буйгаа мэдэгдэж, өөрийн төрсөн нутаг Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй уурхайн үйл ажиллагааг зогсоохын төлөө тэмцэхээ илэрхийлсэн юм.

Тэрбээр өчигдөр албаа авсаныхаа дараа “Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Амласан ёсоор 16 давхар сэтгүүлч ордноо барина. 1000 сэтгүүлчийн орон сууц хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа шинэчлэн батлуулах болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүгийн эх үүсвэр, эзэд нээлттэй ил тод байх асуудалд онцгой анхаарч, хуулинд тусгуулахын төлөө ажиллана” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ