700-800 жилийн тэртээ хадгалагдсан ваартай өрөм, шар тос олджээ

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Монголын төдийгүй дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Олдворуудаас цухас дурдвал 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт, тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь зэргийг олсон байна.

Энэхүү шинэ нээлтийн олдворуудыг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал маргааш /2019.08.16/ 11:00 цагаас Монголын Үндэсний музейд болно. Хэвлэлийн бага хурлаар тус шинжлэх ухааны нээлтийг хийсэн эрдэмтэн судлаачид сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ