Амаржсан эхчүүдийн 46 хувь нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байна

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сард 6876 эх амаржиж, 6947 хүүхэд төрүүлжээ. Тэгвэл амаржисан эхчүүдийн 52.2 хувь нь гэрлэсэн, 45.9 хувь гэрлэлтээ батлуулаагүй, 1.9 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна.
Нийт 6876 эх амаржсан нь өмнөх сараас 8.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 6947 хүүхэд төрсөн нь өмнөх сараас мөн 8.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 6938-д нь регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3516 нь эрэгтэй, 3422 нь эмэгтэй, 183 нь ихэр ба хүүхдүүдийн дундаж жин 3388 грамм, дундаж өндөр 52 см байгаа юм.
Амаржсан эхчүүдийн 4.5 хувь нь 20 хүрээгүй бол 3.6 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Мөн тэдний 37.8 хувь нь бүрэн дунд, 33.7 хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой байгаа нь голлох статистик юм.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ