Оросын нисгэгчид осолдсон онгоцыг тариалангийн талбайд буулган 233 зорчигчийн амийг аварчээ

Оросын “Уральские авиалинии” компанийн Москва-Симферополь чиглэлийн “Airbus 321” онгоц Москвагийн Жуковское нисэх буудлаас хөөрөөд өндөр авч байхдаа цахлай шувуудын сүрэгтэй мөргөлджээ.
Онгоцны хоёр хөдөлгүүрт шувууд орсноор аль аль нь ажиллахаа больж шатаж эхэлсэн байна. Онцгой нөхцөл байдалд бүхээгтээ 233 зорчигч, нисэх багийн долоон гишүүнтэй сүйрч буй онгоцны багийн дарга Дамир Юсупов, хоёрдугаар нисгэгч Георгий Мурзин нар барьц алдалгүй маш хурдан шийдвэр гаргаж онгоцыг Москва орчмын Рыбаки тосгоны ойролцоох эрдэнэ шишийн тариалангийн талбайд дугуй гаргалгүй буулгаж чаджээ.
Буултын үед 75 хүн хөнгөн бэртсэн ба нэг ч хүний амь эрсдээгүй ажээ. Нисэх багийнхны баатарлаг үйлсийг хүндэтгэн өнөөдөр болох Оросын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит бүх тоглолтын эхэнд алга ташихаар болсон байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ