Шалган нэвтрүүлэх товчоодод алба хаагчид 24 цагаар ажиллаж байна


Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 15-ны өдрөөс нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн албан хаагчид хамтран 24 цаг болон гурван ээлжээр шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байна.

Тэд аравдугаар сарын 30-ныг дуустал хяналт тавина.

Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо
Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо
Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо
Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо
Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост
Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Биокомбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж ОБЕГ мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ