Задгай театр нээлтээ хийнэ

Амралт, чөлөөт цагаа гэр бүлээрээ ая тухтай өнгөрөөх бас нэгэн газар нийслэлд нэмэгдэх гэж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Дээд салхит Чингэлтэй хайрханы өвөрт Задгай чулуун театр маргааш буюу ням гаригт нээлтээ хийнэ. Ийнхүү Нийслэлийн иргэд байгалийн сайханд төдийгүй цэвэр агаарт үзвэр үйлчилгээ үзэж, алжаалаа тайлах боломжтой болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ