Доналд Трамп Гринландыг худалдан авах боломжийн талаар сонирхож байснаа нотолжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Нью Жерсид хэвлэлийн бага хурал хийхдээ Гринландыг худалдан авах боломжийн талаар сонирхон зөвлөхүүдээсээ ярилцсанаа нотолсон тухай “CNN” телевиз мэдээлж байна.

Гринланд нь Хойд туйлаас холгүй оршдог байгалийн баялаг ихтэй Данийн вант улсын өргөн автономит эрхтэй газар нутаг билээ.

Доналд Трамп хэлэхдээ, “Би зөвлөхүүдтэйгээ Гринландыг Даниас худалдан авах боломжийн талаар ярилцсан. Энэ санаа стратегийн үүднээс сонирхолтой санагдсан юм. Ер нь АНУ Данитай хэзээний холбоотнууд билээ. Бид Данийг дэлхийн нэлээд хэсгийн нэгэн адил хамгаалсаар ирсэн.

Гринландыг санхүүжүүлэх гэж Дани жилд 700 сая орчим ам.долларын алдагдал хүлээдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Би удахгүй Данид айлчилж болзошгүй. Гринландыг худалдан авах асуудлаар биш ч гэсэн энэ сэдвээр санал солилцож болох юм” гэжээ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ