"U Money" картгүй иргэдийг автобуснаас буулгаж байна

Өнөөдөр  Авто тээврийн улсын байцаагч, Зорчигч тээвэр гурав, ОНӨААТҮГ, 12 хүний бүрэлдэхүүнтэй баг, нийтийн тээврийн үйлчилгээний карт ашиглалтад хяналт шалгалт хийх ажлыг эхлүүллээ. Тэд үйлчилгээнд явж буй автобуснуудыг замаас нь түр зогсоож, автобусны картгүй болон бэлэн мөнгө төлж зорчсон иргэдийг буулгах, Хэрэв жолоочид бэлэн мөнгө төлсөн бол түүнийг нь буцааж өгүүлэх,  мөн автобусны жолоочийг бичиг баримтын хувьд  зөрчилтэй эсэхийг шалгах ажлыг хийж, газар дээр нь зөрчлийг арилгуулан ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ