Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцаллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.  Хуралдааны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө тэрбээр "Архангай аймагт 13, Өмнөговь аймагт 10 тусгай зөвшөөрөл нэмж цуцалсан" талаар мэдээллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг цуцлах үүргийг энэ сарын 12-нд өгсөн юм.

Мөн хууль зөрчсөн 19 компанийн байгаль орчин сүйтгэсэн хохирлыг Засгийн газар тогтоолгож, шүүхэд хандахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ