Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулж байна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.

image


Манай Улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон. БНСУ. БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Австрали Улсын халдварт өвчний лавлагаа , лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, туршлага солилцож байна. Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусын онцлог, тандалт хандалтын талаар зөвлөмж гаргах  аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ