Өмнөговь аймгийн бүх сумдыг хамарсан бүтээн байгуулалтын ажил явагдаж байна

Өмнөговь аймгийн бүх сумдыг хамарсан бүтээн байгуулалт, тохижилт, засварын ажил эдгээр өдрүүдэд явагдаж байна. Ажил гүйцэтгэж байгаа компаниудын дийлэнх хувийг орон нутгийн буюу Өмнөговь аймгийн компаниуд эзэлж байгаа юм. Тэдний удирдлагуудтай аймаг орон нутгийн удирдлагууд уулзаж барилга байгууламжийг чанартай барьж байгуулан гэрээт хугацаанд гүйцэтгэж өгөхийг анхааруулав.
Нэг бүтээн байгуулалтыг хийх гэж нөгөө бүтээн байгуулалтыг эвдэх тохиолдол цөөнгүй гарч буйг ажил гүйцэтгэж буй компаниуд онцгой анхаарах хэрэгтэй аж.
Нэн удаашралтай, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа Гурванбухат ХХК, байрнуудын гадна тохижилт засвар хийж буй Сүлдэт майнинг ХХК-ийг ажлаа чанаржуулах, цаг хугацаандаа түргэн шуурхай хийж хүлээлгэж өгөхийг дахин санууллаа.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ