Тээвэрлэлтийн явцад зургаан ямаа үхэж, 45 нь дарагджээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас иргэн А худалдан авсан 470 толгой ямааг хүнд даацын ачааны автомашинаар, таван давхар сараалжинд тээвэрлэж Эмээлтэд захад байрлах Дун Фан интернэйшнл трэйд компанийн хашаанд буулган, Дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байлцан хүлээж авсан байв.
Шалгалтаар тээвэрлэлтийн явцад гурван ямаа үхэж хорогдсон, мөн 3 ямаа муужралтын байдалтай, 45 ямаа дарагдаж тамиргүй болсон, босч чадахгүй байв. Иймд тус үйлдвэрийн дарга, малын эмч нарыг байлцуулан ерөнхий үзлэг хийж, бэлчээрт гарган, малын эмчийн хяналтад байх үүрэг өглөө. Эдгээр 470 ямаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас мал амьтны гарал үүслийн гэрчилгээ олгосон байна.
2019.08.19-ний өдөр дахин үзлэг хийхэд муужралтын байдалтай байсан 3 ямаа нэмж хорогдсон байсан бөгөөд үхэж хорогдсон 6 ямааг дүүргийн Мал эмнэлгийн тасгийн хяналтад шатааж, булж устгуулан, иргэн А-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Эх сурвалж: МХЕГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ