Чингис хааны музей байгуулагдана

Байгалийн түүхийн музейн байранд Чингис хааны музейг байгуулах тухай шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулж байсан юм.
Тэгвэл уг музейн барилгын зураг төслийг шинэчилж, долоон давхар бүхий 15 мянган метр.кв талбайд барихаар болсон аж. Энэ хүрээнд музейн зохион байгуулалт, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлах ажлыг хийж байгаа юм байна. Мөн сан хөмрөгт Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлах ажил хийгдэх аж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ