ОХУ манайд сөнөөгч онгоцтой нисэх үзүүлбэр үзүүлнэ

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр Хүй долоон худагт ОХУ-ын Агаар-сансарын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны "Русские Витязи" баг нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм байна.

"Русские Витязи" баг нь өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн ба олон зориулалтын өндөр маневрлаг "Су-27УБ" сөнөөгч онгоцоор агаарт төвөгтэй үзүүлбэр үзүүлж нисэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ