Токиогийн олимпод Монголын баг “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө

2020 оны Токиогийн олимпод Монгол улс спортын 16 төрлөөр 160 тамирчин, дасгалжуулагч оролцохоор 150 бэлтгэл хангагчтай ажиллаж байна. Уг тамирчдын өмсөх хувцас хэрэглэлийг хийх нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад Монголын бренд “Michel&Amazonka” шалгарчээ. Харин тамирчдын өдөр тутамд өмсөх хувцас хэрэглэлийг “Мизүно” компаниас худалдан авахаар болсон.
Michel&Amazonka нь Монголын хувцасны брэнд бөгөөд эгч дүү дизайнер болох Чойгаалаагийн Янжиндулам (Michel) болон Нямханд (Amazonka) нар тус брэндийг 2013 онд үүсгэн байгуулсан. Брендийн онцлог нь уламжлалт хэв маягийг агуулсан европ загварын хувцаснуудыг Haute couture болон Prèt-a-Porter төрлөөр Монголдоо зохион бүтээж үйлдвэрлэдэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ