Хичээлийн шинэ жилийн нээлт ирэх Ням гарагт болно

Энэ жил есдүгээр сарын 1-н Ням гарагт тохионо. Тиймээс  2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нд болж, 2-ны Даваа гарагаас эхлэн хичээл хэвийн үргэлжилнэ хэмээн БСШУСЯ-наас мэдээллээ.

2019-2020 хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 644 мянга 140 сурагч суралцах тооцоолол гарчээ. Энэ нь өмнөх оноос 8.6 хувиар буюу 50 мянга 990 сурагчаар нэмэгдсэн үзүүлэлт аж.

2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай  38 мянга 232 хүүхэд  элсэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ