Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал эхэллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн хурал эхэллээ. Тус зөвлөл ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч албан бус эх сурвалжийн хэлж буйгаар, Улсын аварга Э.Оюунболдын цолны асуудал, зарим шүүгч нарын асуудал болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр товлосон ч ирц хүрэхгүй, мөн гишүүд зарим саналыг дэмжихгүй байгаа аж. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн допинг илэрсэн гэдгийг мэдэгдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ