Байлдааны онгоцтой нисэх үзүүлбэр үзүүллээ

Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын агаарын цэргийн хүчний үзүүлбэр тоглолт, бэсрэг наадам өнөөдөр Хүйн долоо худагт эхэллээ. Наадмын хөтөлбөрт улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа болон агаарын цэргийн нисэх үзүүлбэр зэрэг багтсан аж. 13цаг 30 минутад байлдааны нисэх онгоцнууд нисэх үзүүлбэр үзүүллээ. Энэхүү баяр наадмыг Монгол улсын батлан хамгаалах яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Алдар спорт хороо хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Болдбаатар хэлэхдээ “Зохион байгуулалт болон аюулгүй байдлын хувьд тус үзүүлбэрт онгоцнууд бүгд газраас 600 метрийн өндөрт хөөрнө. Тиймээс хүмүүс энэ газарт ирсэн л бол уулан дээр сууж байгаад ч үзэж болно. Энэнд бол айх аюул байхгүй”гэв.
“Русские Витязи” багийнхан Монголруу ирэхдээ нийт гурван зогсоол дээр зогсолт хийжээ. Новосибирскээс Монгол хүртэлх замд нэг онгоц 6,5-аас долоон тонн шатахуун зарцуулсан байна. СУ30 онгоцны нийт багтаамж есөн тоон байдаг ба агаарт шатахуунаа цэнэглээд явах боломжтой юм. Тус онгоцны тасралтгүй нислэгийн хугацаа гурван цаг байдаг бол 18 километрийн өндөрт гарах чадалтай гэнэ. Хурдны хувьд хамгийн дээд хэмжээ нь дууны хурднаас хоёр дахин их эдгээр онгоцнууд нь бүгд байлдааны зориулалттай ажээ. Мөн өмнө байлдааны үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай дөрвөн нисгэгч энэ багтай хамт хүрэлцэн ирсэн байна. Бэсрэг наадамд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга болон нийслэлийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.









СЭТГЭГДЭЛ БИЧИХ