Тэнгэрт хадсан үнэ хэлчихээд тэрийж хэвтэх түрээслэгчид

Шинэ хичээлийн жил эхлэхэд цөөхөн хэдэн хоног үлджээ. Жил бүрийн намар хичээл эхлэхтэй зэрэгцээд оюутан сурагчдын дунд олон асуудлууд урган ирдэг түүнийг нэг бол оюутнуудын байрны асуудал юм.
Өнөөдрийн байдлаар Монголд 160 гаруй мянган оюутан 100 орчим их дээд сургуульд суралцаж байна. Тэдний тал хувь нь орон нутгийн оюутнууд байдаг. Харин манай их дээд сургуулиуд хувийн ч бай хувьсгалын ч бай дотуур байрны асуудлаа шийдвэрлэж чадаагүй нь оюутнуудын хувьд том асуудал үүсгэдэг.
Манай улсын хэмжээнд төрийн болон төрийн бус их, дээд сургууль, коллежийн 69 дотуур байдаг ба түүний 43 нь нийслэлд харьяалагдана. Тэгэхээр оюутны байр бүх оюутанд хүрэлцэх нь бүү хэл орон нутгаас ирж байгаа залуусыг ч бүрэн багтаахгүй. Тэдгээр байруудад арав гаруй мянган оюутныг хүлээж авах хүчин чадалтай байдаг аж. Иймд нэгэнт л хөдөө орон нутгаас сургууль соёлын мөр хөөхөөр хотод ирсэн оюутнууд найз нөхдөөрөө нийлж айлын хажуу өрөө, нийтийн байр, орон сууц зэргийг түрээсэлж бүтэн жил амьдардаг. Гэтэл сүүлийн жилүүдэд эдгээр байрны үнэ тэнгэрт хаджээ.
Оюутнууд ихэвчлэн Дарь эх, Гандан, Дэнжийн мянга,Баян-бүрд зэргээр байр хөлслөн амьдардаг. Өнөөдөр гэр хороололд байрлах нийтийн байрууд 100-150 мянга байсан бол 200 мянга болж 50 мянгаар нэмэгджээ. Харин хотын төвийн орон сууцуудын хажуу өрөө 250-350 мянга байсан бол одоогоор байршлаасаа хамаарч зарим газруудад 350-400 болсон байна. Түүнчлэн нэг өрөө байр түрээслүүлэхэд өмнөх жилүүдэд 400 мянган төгрөг байсан бол өдгөө 500 мянга болтлоо өсжээ. Харин ийнхүү өссөн шалтгааныг нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах нийтийн байрны эзэнтэй холбогдон тодруулахад цахилгааны үнэ нэмэгдсэнээс болж энэ жил түрээсийн үнээ 80 мянгаар нэмсэн гэлээ. Харин өөр нэг хөлсний байрны эзэнтэй холбогдоход энэ жил цөөн оюутан ирж байгаа болохоор түрээсийн өрөө тийм ч эрэлттэй биш байгаа. Тиймээс манайх үнээ бараг нэмээгүй. Харин цахилгааны мөнгө нэмэгдсэн тул 30 мянгаар нэмэгдүүлээд байна гэсэн юм.
оюутан Д.Мөнхсаран “ Би Архангай аймгаас ирсэн энэ жил гуравдугаар курсийн оюутан дүүтэйгээ цуг сургуулийнхаа ойролцоо байр түрээслэхээр хайж байгаа. Жил бүр сургалтын төлбөр нэмэгдэхийн хажуугаар байрны түрээс хүртэл нэмэгддэг энэ бидний хувьд том асуудал болж байна. Хичээл орохоос хэд хоногийн өмнө ирж амьдрах байраа олохоор ирсэн ч одоо хүртэл олоогүй л байна. Зарын сайтаас хархаар шинэ зар ороол арван минут болоход л хүнээ олсон гэдэг. Мөн байр түрээслэгчид байрныхаа мөнгийг жилээр барьцаа мөнгөтэй авна гэдэг энэ, бид нар шиг оюутан хүмүүст жоохон хүнд санагддаг. Сургуулийн дотуур байрны хувьд бол шинээр элсэж байгаа хүүхдүүдээ олныг авж ахлах курсийн хүүхдүүдийг сугалаагаар оруулдаг, нэг ёсондоо сургуулийн дотуур байранд орохын тулд аз шаардана” гэлээ.

Нийтийн байр хөлслүүлнэ. "Төлбөрийг бөөнд нь" гэсэн зарлал зарын сонин, зарлалын самбар, гэрлийн шон, автобусны буудлуудаар хаа саагүй наагдаж байгаач холбогдоод үзэхээр хүн дүүрсэн гэсэн хариу л авах аж. Оюутны дотуур байрандаа бүртгүүлж чадаагүйн улмаас бүгд л байр хайж гадуур хөлөө холготол гүйдэг хүмүүс одоо олон бий. Зуны дунд үеэр арай багасгадаг ч яг энэ үед тэнгэрт хадсан үнэ хэлчихээд тэрийж хэвтэх жаргалтай түрээслэгчдийн нар гарч эхэллээ.
Тэрээр нийтийн байр түрээслэх зарын дагуу Сүхбаатар дүүргийн 17р хороонд байрлах хоёр давхар байрыг очиж үзэв. Байрны эзэн бидэнд саяхан суларсан хэмээн хоёр жижигхэн өрөө үзүүлэн, цонхон талдаа байрлалтай өрөө нь арай үнэтэй тог цахилгааны үнэ багтаад 200 мянга нөгөө өрөө нь жижигхэн цонхтой 00 хажууд байрлалтай болохоор арай хямдхан гэлээ. Яг л энэ мэтчилэн нийтийн болон нэг өрөө байрууд байршил, орчноосоо хамааран янз бүр байдаг аж.
У.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ