Дрифт хийж байгаад осолдож гурван хүн амиа алджээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд 29-ний шөнийн 03 цаг орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал Субару импреза маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарлаа.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэр замд дрифт хийж байгаад осолдсон бөгөөд хүүхдүүд байсан аж. 

Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

\





СЭТГЭГДЭЛ БИЧИХ