Чуулган завсарлах хооронд МАН-ийн бүлэг хуралдаж байна

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Нам иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн төслийн заалттай холбогдуулан гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 83,9 хувиар тус заалтыг дэмжсэнгүй. Уг заалтыг МАН-ын бүлгийн хувьд дэмжээгүй, харин ажлын хэсэг, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн юм. Чуулган түр завсарласан. Одоо 15.00 цагаас хуралдана.
Энэ хооронд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байгаа аж. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаа юм. Тус бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлтэй холбогдуулан ойлголцолд хүрээгүй асуудал дээрээ байр сууриа нэгтгэж байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ