Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр БНСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон юм.
Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газартай 2006 онд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш өдгөө Онцгой байдлын ерөнхий газар нь БНСУ-ын Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яам, Үндэсний галын удирдлагын газар, Үндэсний аврах алба-119, Гёонги мужийн Гал, гамшгаас хамгаалах газар, Гёонги мужийн Галын академи, Солонгосын Галын судалгааны хүрээлэн болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ