Виржил Ван Дейк Европын шилдэг хөлбөмбөгчин боллоо

Монакод өнгөрсөн улирлын Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг анх удаа хамгаалагч, Аваргуудын лигт түрүүлсэн Английн “Ливерпул” багийн холланд тоглогч Виржил Ван Дейкт гардуулжээ.
Шилдэг хаалгачаар мөн “Ливерпул”-ийн бразил тамирчин Алиссон, шилдэг хагас хамгаалагчаар “Аякс”-аас “Барселон”-д шилжсэн Холландын Френки Де Йонг, шилдэг довтлогчоор “Барселон”-ы Аргентины легионер Лионел Месси тус тус шалгарсан байна.
Харин шилдэг эмэгтэй хөлбөгчнөөр эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт түрүүлсэн Францын “Лион” багийн хамгаалагч Люси Бронз тодорчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ