Оюутнууд автобусны карт захиалах, сунгуулах хүсэлтээ сургуульдаа гаргана

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Улаанбаатар смарт карт компаниас хамтран Оюутнуудын нийтийн тээврээр зорчих Смарт картын олголт, сунгалтын талаар мэдээлэл хийж байна.

2019-2020 оны хичээлийн шинэ эхэлж байгаатай холбогдуулан оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих билетийг шинээр олгох болох хэрхэн сунгах хүсэлтээ өөрийн сургуульд гаргана. Наймдугаар сарын 26-30-нд сургуулиуд дээр билет авах оюутнуудын хүсэлтийг хүлээн авч байгаа. Ингээд 9-р сарын 6-наас эхлэн 10 хоногт багтаан билетийг олгож эхэлнэ. Оюутнууд маань билет авах бол сургуульдаа хүсэлтээ өгөх хэрэгтэй.

Харин картаа сунгуулах бол мөн сургуульдаа хүсэлт гаргах ба сургуулиас ирсэн нэрсийн жагсаалтад үндэслэн Улаанбаатарт Смарт карт компани өөрийн байранд сунгалт хийх юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ