FIBA 3х3 сагсан бөмбөгийг хурдацтай хөгжүүлж буй улсаар Монголыг нэрлэлээ

FIBA/Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо/ XXI конгресс БНХАУ Бээжин хотноо болж байна.
Холбооны гишүүн 154 орны зочид төлөөлөгчид тус хуралд оролцож байна.
XXI конгрессийн хурлын үеэр өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж FIBA AWARDS Ceremony арга хэмжээг зохион байгуулж есөн төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.
Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй 3х3 төрлөөр Монгол Улс дэлхийн чансааны гуравдугаар байранд ОХУ, БНХАУ-ын араас бичигджээ. Харин 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр хамгийн их өсөн дэвжиж, хөгжүүлсэн улсаар Монгол Улсыг нэрлэжээ.
Шилдэг холбоодын эрэмбийг НАЙК компаний нэрийн дор шалгаруулсан. Үүнд:
ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг охидын ангилал / U18/
АНУ
Испани
Франц
ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг хөвгүүдийн ангилал / U18/
АНУ
Канад
Литва
ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг эмэгтэй ангилал /насанд хүрэгчид/
АНУ
Испани
Австрали
ОУСБХолбооны НАЙК ДЭЛХИЙН Шилдэг эрэгтэй ангилал /насанд хүрэгчид/
АНУ
Испани
Франц
2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн охидын баг
Герман
Самао
Беларус
2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн хөвгүүдийн баг
Истони
Израйл
Словень
2017-2019 хамгийн их өсөж хөгжсөн эмэгтэй баг
Нигер
Виржиний арал
Парагвай
2017-2019 онд хамгийн их өсөж хөгжсөн эрэгтэй баг
Монтинегро
Голланд
Истони шалгарчээ.
Энэ удаагийн хурлаар ОУСБХолбооны шинэ ерөнхийлөгчөөр Хамане Нианг сонгожээ.
Ноён Хаман Ниангийн хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ОУСБХолбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай байсан ба энэ удаад оролцогч орнуудын 100 хувийн саналаар ерөнхийлөгч болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ