"Сайхан мэдээ унших уу" Өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлууд

Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг ч, сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэдэг билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.
Өнгөрч буй долоо хоногт салбар салбарын хүрээнд сайхан үйл явдалууд өрнөлөө
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газараас зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг аж.
Кристина Нобелийн Хүүхдийн сан нь 22 дахь жилдээ хүүхэд, залуучуудыг дэмжих, тэднийг бие болоод сэтгэл зүйн хувьд биеэ даасан, амжилттай иргэн болгон төлөвшүүлэхээр ажилладаг. Жил бүр бид хөтөлбөрт хамрагдаж буй 1200 гаруй хүүхдэд цаашид өсөн дэвжих, ахисан түвшинд суралцах боломжийг олгох зорилгоор Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлээд 18 жил болж байна.
2019-2020 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг олгох шалгаруулалтыг оюутан залуучуудын суралцах чадвар, сурах идэвх зүтгэл, нийгмийн идэвх санаачилга болон ар гэрийн нөхцөл байдал зэрэг шалгууруудаар хоёр үе шаттай зохион байгуулж нийт 60 хүүхдэд 91.217.700 төгрөгийн (3 хүүхдэд – 30%, 35 хүүхдэд – 50 %, 2 хүүхдэд- 60%, 3 хүүхдэд- 70%, 1 хүүхдэд -80%, 16 хүүхдэд- 100% тэтгэлэг) сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ.
Мөн манай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын алба хаагч нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Жалайнуур дүүрэгт зохион байгуулагдсан “Маммот Прейри” Хятад-Монголын хамтарсан олон улсын буухиа тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.
Мөн өнгөрөгч долоо хоногт жүдо бөхийн ДАШТ болж түүнд манай тамирчид сайхан амжилтууд гаргасаар л байна.
Японы нийслэл Токио хотноо жүдогийн түүхэнд хамгийн их буюу 147 орны бөх оролцож буй ДАШТ эхэллээ.
Эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд манай улсын гавьяат тамирчин, дэлхийн алт, мөнгөн медальт М.Уранцэцэг хэсэгтээ Тайванийн Лин Чен Бао, Румыний Моника Унгуряну, Казахстаны нэрийн өмнөөс барилддаг олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг нарыг ээлж дараалан цэвэр хожоод хагас шигшээд Украины Дарья Билодидэд харамсалтайгаар хожигдов. Гэвч хүрэл медалийн төлөө Францын Мелани Клеменийг давснаар 29 насандаа гурав дахь удаагаа медалийн тавцанд гарлаа.
Дараагийн сайхан мэдээ бол манай оюун ухааны спортынхон олон улсын тэмцээнд дахин аварга болжээ.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод энэ сарын 23-25-нд болсон Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсын тамирчид багийн нийлбэр дүнгээр аварга болжээ.
Ой тогтоолтын олон улсын 54 дэх тэмцээндээ амжилттай оролцон медалийнхаа тоог 937 болгож дэлхийн олон дээд амжилтыг тогтмол шинэчлэн амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна. Тэмцээнд 6 орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш өрсөлдсөнөөс манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртжээ.
Бас нэг сайхан мэдээтэй. 100 айлын зам нээгдсэн юмуу. Хэзээ нээгдэх юм бэ? Гэсэн асуулт зөндөө сонссон.
Тэгвэл Зуун айл 32-ын тойргийг холбосон 1.6 км авто замын хөдөлгөөнийг өнгөрөгч долоо хоногт нээлээ. Шинэ зам нь 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий юм. Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхэгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол баригджээ.
Дараагийн Сайхан үйл явдал бол Төрөх эмнэлгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай ортой болжээ.
Тухайлбал Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн дөрвөн орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өглөө.
Нэг хөөрхөн, сонирхолтой мэдээ дуулгах уу. Доналд Трампын хүү хэдхэн хонгийн өмнө Монголын үзэсгэлэнт газруудаар аялаад явсан Тэрээр энэ тухай цахим хуудсандаа
Хүү бид хоёр өнгөрсөн долоо хоногт Монгол орноор аялж, гэрт амьдарч байгаад ирлээ. Олон арван километр замыг мориор болон машинаар тууллаа. Монгол бол миний очсон үзсэн хамгийн сайхан газруудын нэг байлаа. Хүн ард нь ч үнэхээр найрсаг дотно байлаа. Энэ сайхан аяллын дараа үнэхээр явмааргүй санагдаж байсан шүү” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Сүүл мушгисан сайхан мэдээ юу гээч.
УБТЗ 15 мянган төмөр замчдынхаа цалинг нэмжээ.
Тэрээр түүхт 70 жилийн ойгоо энэ жил тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” ХНН ирэх 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэхээр боллоо. УБТЗ нь сүүлийн 3 жил дараалан жил бүр нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн байна
Нийгэмд саар муу мэдээл олон байгаа ч. хүүхэд, залуус минь болж бүтэж байгаа зүйлийг нь олж харж, дэмждэг, дуурайдаг, үлгэрлэдэг байхыг хүсье.
www.Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ