ОХУ цэрэг техникийн буцалтгүй тусламжийн хугацаагаа сунгалаа

Монгол Оросын цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, шинэ түвшинд гарсаныг тэмдэглэж үүнд ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүчин чармайлт голлох үүргийг гүйцэтгэсэн тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон юм.
ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов нь “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгаж байгаад мөн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлах үеэр дээрх гэрээг сунгах албан бичигт гарын үсэг зурах юм байна.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ