“Солонгон бүрхүүл” стрийт арт аянаар гэр хороололд өнгө нэмнэ

Хүүхдүүдийн амьдрах орчинг илүү гэгээлэг болгож, урлагаар дамжуулан аливаад эерэгээр хандах сэтгэл зүйг бүрдүүлэх зорилготой “Солонгон бүрхүүл” стрийт арт аяныг “Creative Motion” гоос ХХК-иас зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 24 буюу энэ бямба гарагаас аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аяныг Монголын урдаа барьдаг уран бүтээлчид дэмжин оролцож байгаа бөгөөд гэр хорооллын бүсийг сонгон авч тэнд байрлах Ус Сувгийн Удирдах Газрын харъя гүний худгууд дээр уран бүтээлээ туурвих юм байна.

Уран бүтээлчдийн бүтээлүүд хүүхдүүдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхээс гадна тэр бүр хотын төврүү очиж музей, галерей үзэж чаддаггүй хүүхдүүдэд урлагийг ойлгож, сонирхох суурь ойлголт болно гэдэгт итгэлтэй байгаа талаараа зохион байгуулагчдын зүгээс онцолжээ.

“Гэр хороололд өнгө нэмье” уриатай уг аянд нийт 15 уран бүтээлч өөрсдийн онцлогийг харуулсан бүтээлүүдээ туурвих юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ