Монголчууд 7 хоногт ажиллах цагаараа дэлхийд тэргүүлж байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан 2018 оны тайлангаас үзэхэд Монгол улс 7 хоногт ажиллах цагаараа дэлхийд хоёрдугаар байранд оржээ. Уг тайланг 2017, 2018 оны мэдээлэлд тулгуурлан гаргасан гэнэ.

Харин энэ оны долдугаар сараас хойш Монголын хөдөлмөр эрхлэлтийн тухай мэдээллийг шинэчилсэн байна. Монголчууд 7 хоногт дунджаар 48 цаг ажилладаг гэж бүртгэж байсан бол энэ онд үзүүлэлт нь 50 болж нэмэгдсэн гэнэ. Ингээд дэлхийн улс орнуудаас хамгийн олон цагаар ажилладаг орноор тодорч буй юм. 

Хамгийн бага цагаар ажилладаг орнуудын ихэнх нь Европ тивд байрладаг. Энэ дундаас Нидерландчууд 7 хоногт хамгийн бага буюу 32 цаг ажилладаг бол 33 цагаар Австрали, Шинэ Зеланд улсууд удаалжээ.

Дэлхий даяар нийт ажилтнуудын долоо хоногт ажиллах дундаж цаг 40 гэж олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд дурдсан ажээ. 

Дэлхийд хамгийн олон цагаар ажилладаг улсуудын жагсаалт /2018 он/:


Катар- 49

Мьянмар- 48

Монгол-48

Пакистан- 47

Бруней- 47

Бангладеш- 47

Мексик- 46

Малайз- 46

Хятад- 46

Иран- 45

Турк-45

СЭТГЭГДЭЛ БИЧИХ