Монгол оюутнууд Азербайжинд газрын тосны чиглэлээр суралцана

Манай улсад газрын тосны үйлдвэр барьж буйтай холбогдуулан тус салбарын мэргэжилтнүүдийг гадаадад сургаж эхэлж байна.

Азербайжин улсын Газрын тос, үйлдвэрлэлийн их сургуульд суралцах тус улсын Ерөнхийлөгчийн 100 хувийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад ШУТИС-ийн оюутан М.Мөнхбаяр, МУИС-ийн оюутан Б.Мөнхнаран нар тэнцэж суралцахаар боллоо. Тэднийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүлээн авч уулзан баяр хүргээд, “Газрын тосны салбарын боловсон хүчин бэлтгэх чухал үүрэгт ажлыг Засгийн газраас дэмжиж байна. Азербайжан бол анхны нефт олборлож байсан улс юм. Монгол улсад нефтийн хайгуул хийхэд тус улсын геологийн салбарынхан ирж оролцож байсан. Газрыг тос, хийн чиглэлээр Каспийн орнууд дундаа төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрдөг, арвин их туршлагатай улсаас ихийг сураад эх орондоо ирээд сайн ажиллаарай” хэмээн захилаа.

Монгол Улсын Эрчим хүчний сайд, Бүгд найрамдах Азербайжан улсын Эрчим хүчний сайд нарын 2018 онд харилцан тохиролцсоны үндсэн дээр манай улсын оюутнуудыг Азербайжанд тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн тэтгэлгээр сургахаар тохиролцсон юм. Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, унаа, ном, сурах бичгийн төлбөр болон степенд багтсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ