"Сайхан мэдээ унших уу" Өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлууд


Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг ч, сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэдэг билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.

Өнгөрч буй долоо хоногт салбар салбарын  хүрээнд сайхан үйл явдалууд өрнөлөө

Энэ долоо хоногт болсон онцлох сайхан үйл явдлын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад  айлчлал хийхээр Улаанбаатарын цагаар  23:48 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Түүний тусгай үүргийн онгоц 21 цагийн орчимд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах байсан ч  Эрхүү мужид ажилласан учир хойшилсон юм.

Түүнийг  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  угтан авлаа.

В.Путин нь 2000 онд  манай улсад  анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж, энэ удаад 80 жилийн ойд уригдан ирж байна.

Тэрбээр дөрөв дахь удаагаа Монголд хөл тавьж буй нь энэ бөгөөд  айлчлалын үеэр хоёр улсын хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурж, Түүнчлэн Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцожээ

Дараагийн сайхан мэдээ бол  

8-р сарын 24-өөс 30-ны өдрүүдэд BULGARIA улсын PLOVDIV хотод болсон 21 дугаар TAEKWON-DO WORLD CHAMPIONSHIP 2019 тэмцээнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Баярмөнхөөр ахлуулсан Монголын улсын шигшээ багийн 18 тамирчин оролцоод ирлээ. Нийт 2 алт, 8 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

Мөн Наймдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод "Дэлхийн дуу хөгжим" олон улсын хөгжмийн наадам уралдаан 12 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд дэлхийн 75 орны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн ажилтанууд оролцсоноос 33 орны хамтлаг уран бүтээлээрээ өрсөлдсөн байна.

Энэхүү уралдаанд Монгол Улсаа төлөөлж эмэгтэй уран бүтээлчдийн “Хатан” хамтлаг амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлснээр Монгол Улсынхаа амжилтыг ахиулж чаджээ.

Дараагийн сайхан мэдээ бол  манай хөлбөмбөгийн шигшээ баг өөрийнхөө талбайд  гайхалтай тоглолт, түүхэн ялалт байгуулж монголын хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулж чадлаа. 

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай өрсөлдөж, 1:0 харьцаагаар хожиж чадлаа. Энэхүү түүхэнд бичигдэх хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд оруулсан юм. Энэ ялалтын дүнд “Талын хөх чононууд” гурван оноо болов.

Дэлхийн чансаанд өнөөдрийн байдлаар F хэсэг багтсан багуудаас Япон 33, Киргиз 95, Тажикстан 119, Мьянмар 135, Монгол 187-д бичигдэж байгаа юм. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн дараагийн тоглолт энэ сарын 10-нд Тажикстаны багтай эх орныхоо ногоон дэвжээн дээр болно. 

Дараагийн сайхан бол Польш улсын Закопане хотноо наймдугаар сарын 21-31-нд болсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д спортын мастер Мижгээгийн Хишигбаяр түрүүлж дэлхийн аварга боллоо.

Нэг хөөрхөн, сонирхолтой мэдээ дуулгах уу.Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулахаар болжээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал  хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийн хурал боллоо.

Тус ажлын хэсгийн хуралдаанд Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын албан тушаалтнууд оролцсон бөгөөд “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр”-өөр зохион байгуулах үйл ажиллагаануудыг хэлэлцлээ.

Энэхүү “Цэвэр агаартай-Авто машингүй өдөр” арга хэмжээг “Цэвэр агаартай хот”, “Авто машингүй өдөр”, “Их цэвэрлэгээний 90 минут” гэсэн 3 ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Сүүл мушгисан сайхан мэдээ бол 

Халх голын байлдааны түүхэн ойн хүрээнд Халх гол шинэ сумын нээлт Дорнод аймагт Халх гол шинэ сумын томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын "Роснефть" компанийн найман сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Шинэ сум бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж ашиглалтад орж буй аж.

Нийгэмд саар муу мэдээл олон байгаа ч. хүүхэд, залуус минь болж бүтэж байгаа зүйлийг нь олж харж, дэмждэг, дуурайдаг, үлгэрлэдэг байхыг хүсье.

www.Bataar.mn         

СЭТГЭГДЭЛ БИЧИХ