Трансжендер иргэдийг дарамталсан эсэх асуудлаар Босоо Хөх Монгол бүлгэмийг шалгаж байна

Олон нийтийн сүлжээнд Босоо Хөх Монгол бүлгэм трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зураг, мэдээллийг тараагаад байсан билээ.
Тус явдлыг олон нийт эсэргүүцэн Монголд цагдаа хууль хүчний байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилсэн билээ.
Тэгвэл энэхүү хэргийг Цагдаагийн Ерөнхий газар шалгаж эхэлсэн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ. Тэрбээр "Босоо хөх Монгол бүлгэм, трансжендер хүмүүстэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бид мэдээлэл өгөх болно" гэв.
Босоо хөх Монгол бүлгэм, трансжендер хүмүүстэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа бид мэдээлэл өгөх болно.
Мөн олон нийтийн сүлжээгээр ЛГБТ иргэдийн уулзалт, цугларалтыг шүүмжилсэн, дорд үзсэн хандлага бүхий мэдээлэл, зургууд түгээгдсээр байгаа нь хууль зөрчсөн зүйл юм.
Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.1-т "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.хүч хэрэглэж;
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж зааж өгсөн байдаг билээ.
Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах нь гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 14,1-т заасан Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг үйлдэгдчихээд байхад Цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй. Ялгаатай байдал нь ялгаварлан гадуурхах шалтгаан болох ёсгүй. @BuBaatarkhuu

Б.Баатархүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ