Ой зургаан сартай хүү Ховд голд живжээ

Увс аймгийн Ховд сум, Ховд багийн нутагт орших “Ховд” голын усанд ой зургаан сартай хүү живж, эндсэн хэрэг гарчээ. Голд осолдсон Д гэх хүү нь тус сумын харьяат байсан агаад живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны өдрийн 16 цаг 50 минут орчимд хүлээн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 180 км зам туулан өнөөдөр 00:02 цагийн үед тус ослын газарт очжээ. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг 06:30 цагт эхлүүлсэн байна.
Иргэд та бүхэнд бага насны хүүхэддээ анхаарал хяналт тавьж, гол усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ