“Жаст”-ын Ш.Батхүүгийн гаргасан гомдлыг хүлээн авч, шүүхэд хүргүүлжээ

Өнөөдөр  АТГ-с мэдээлэл хийж, авлигатай холбоотой томоохон хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаасан ч, “царцанги” байдалд гацаад буй тухай дурьдлаа. Тухайлбал “Жаст” группын захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр НПГ-т шилжүүлсэн боловч өнөөг хүртэл шүүх хуралдаан болоогүй байна.

Тодруулбаас, АТГ-с мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-аас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.

Эх сурвалж: АТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ