Мобикомын шинэ байранд гал гарчээ

Багшийн дээдийн өмнө байрлах Мобикомын төв байранд яг одоо гал гарч байна. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Галын дуудлага сая ирсэн. Одоогоор гал гарсан газарт аврах анги ажиллаж байгаагаас гадна нэмэлтээр аврах анги гаргахаар ажиллаж байна. Мөн гал юунаас гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Хэргийн газар албаныхан ажиллаж байна" гэсэн тайлбарыг өглөө.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр шинээр лифт байрлуулахаар ажиллаж байсан бөгөөд тухайн лифтний хэсэгт гал гарсан байна.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ