Хүүхдийн ходоод "Хогийн сав" биш

  Сургуулийн  дэргэдэх жижигхэн ТҮЦ-нд зарагдаж буй  хаяг шошго тодорхойгүй, гарал үүслийн баталгаагүй ороомог, мантуун бууз, пирошки, чанасан өндөг зэрэг бэлэн бүтээгдэхүүн сургуулийн хүүхдүүдийн үдийн хоол болсоор байгаа.

Хэд хоносон, юугаар хийсэн нь үл мэдэгдэх тухайн бүтээгдэхүүнийг өглөө ирсэн гэж хэнэг ч үгүй хэлээд халааж зардаг ТҮЦ-ийн худалдагчид олон.

Яг ийм гудамжны хооллолтын цаана бага насны хүүхдүүд чихрийн шижин, таргалалт, ходоодны өнгөр арилах, ходоод цоорох, элэг, цөсний элдэв өвчнөөр өвчлөх нөхцөлөө бүрдүүлж байна.

     Бид Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд очиход хичээлийн их завсарлагааны цаг болжээ. Бага ангийн хүүхдүүд хоорондоо хөөцөлдөн тоглож, ахлах ангийнхан нь хэсэг хэсгээрээ ярилцаж, энд тэндгүй инээд цангинуулсан дүр зураг сургуулийн гадна харагдана. Хэсэг хүүхдүүд хүнсний дэлгүүр явж, гартаа чихэр, печень зэргийг барьсаар буцаж ирж байв. Сургуулийн ойролцоо хоёр хүнсний дэлгүүр харагдаж байсан юм. Тэнд сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүхий л хүнсний бүтээгдэхүүн худалдаалж, сурагчид шоколадтай печень, зайрмаг, ороомог, кимбаб, пирошки голдуу худалдан авч байлаа. Мөн сургуулийн цайны газар руу орох замд 500, 1000 төгрөг барьсан бага ангийнхан гүйлдэцгээнэ. Тэд цайны газарт орж “Эгчээ иштэй чихэр гурвыг авъя”, “Нэг ороомог авна”, “Энэ жигнэмэгнээс нэг ширхэгийг авъя”, “Хоёр мантуун бууз авъя” гэцгээж, цайны газрын худалдагчийг бүчин зогсоцгооно. Цайны газрын худалдагч эмэгтэй  завгүйгээр хүүхдүүдэд үйлчилж байв.  Тус цайны газрын лангуун дээр жүүс ундаанууд, печень, хавчуургатай жигнэмэг, шоколад өрөөстэй харагдана.

Яг л ийм дүр зураг сургууль бүрийн гадна байрлах дэлгүүрүүдэд өдөр бүр давтагдана. Хүүхдүүд аав ээжийнхээ өгсөн халаасны мөнгөөр дэлгүүрт зарагдаж буй  чихэр печеь пирошки ороомог зэрэг хаяг шошго нь тодорхойгүй  хоол хүнс хэрэглсээр  өөрсдийнхөө эрүүл мэндийг хохироож байна.

Image result for ТҮЦ түргэн хоол

    ТҮЦ-т гарал үүсэл нь тодорхойгүй, үйлдвэрлэсэн он cap өдөр байхгүй, хадгалах горим зөрчигдсөн түргэн хоол хүнсийг хараа хяналтгүй худалдаалсаар олон жилийн нүүрийг үзжээ. Эцэстээ олон хүний эрүүл мэнд, амь насанд нь ч аюул учруулах хэмжээнд хүрч байна. Хэдийгээр ТҮЦ-ээр олон хүн амь амьдралаа залгуулж байгаа ч нөгөө талаараа олон хүнийг хохироож байгаа юм. Тухайлбал, ТҮЦ-ээс долоодугаар сарын 18-22-ны өдрүүдэд хиам, өндөгтэй хавчуургатай талх худалдан авч идсэн 22 иргэн хоолны хордлого гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хүргэгдсэн байдаг. Үүний дараа дахин 45 хүн хордсон. Эдгээр хүмүүсийн гурав нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ч биеийн байдал нь сайжирч энгийн тасаг руу шилжсэн гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж буй юм. Харин нууц далд хэлбэрээр хэчнээн хүн хордож эмчлүүлж байсныг таашгүй.

Ийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин нөхцөлд хоол хүнсний бүтээгдэхүүн бэлтгэж байсан иргэдийг хуульд зааснаар 50-300 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалт байдаг аж.

Харин сургуулийн орчинд тав алхаад 4-5 ТҮЦ байна. Ингээд бодоход ТҮЦ-ийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдээд байгаа нь илт. Харин эдгээр ТҮЦ-үүд зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэлж байгаагаар “Хүнсний тухай хуулиар бол үйл ажиллагаа явуулах тухайгаа Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл энэ хуулийн хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөл аваагүй 1,100 ТҮЦ байгаа аж.

Хэдийгээр олон мянган хүн ТҮЦ-ийн худалдаа үйлчилгээ эрхэлж амьдралаа залгуулж байгаа ч амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц хүнс худалдаалахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

У.Сүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ