Цэргийн албан хаагчдын орон сууцыг хувьчиллаа

Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж, хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав.

Тус байранд оршин суугчид нь одоо ажиллаж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид байна. Оршин суугчид нь “Байр эзэмшигчдын түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй орон сууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ