WiFi сүлжээ нь хүүхдийн өсөлтийг удаашруулдаг

Өнөөгийн нийгэмд зоогийн газар, кино театр, автобусны буудал гээд хаа сайгүй утасгүй интернет буюу Wi-Fi сүлжээ нэвтэрчээ. Автобусанд хүртэл үнэгүй интернет бэлэн байна. Хэдийгээр технологийн дэвшил, өдөр тутмын амьдрал, мэдээлэл авах хурд гээд олон давуу талтай ч эрдэмтэд Wi-Fi сүлжээг хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой нөлөө үзүүлдэгийг анхааруулах болжээ. Түүнчлэн мэдрэл, нөхөн үржихүйн байдалд сөргөөр нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ.
Сөрөг нөлөөтэй гэдгийг нь мэддэг ч гар утас нэхэж уйлах хүүхдэдээ хатуу зан гаргах зоригтой аав ээжүүд тийм ч олон биш. Өдөрт дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр тоглуулах нь 3-5 насны хүүхдүүдийн хувьд өсөлт хөгжил нь удаашрах, тархины хөгжлийг саатуулах зэрэг олон сөрөг нөлөөтэй гэдгийн эрдэмтэд баталсан байдаг аж. Нэг хэсэг компьютер тоглоомонд донтсон хүүхдүүдээ яая даа гэж шаналдаг байсан бол одоо ухаалаг технологиос хүүхдээ хамгаалах гэж толгойгоо өвтгөдөг боллоо.
Бага насныхан гар утасны тоглоомонд, сургуулийн насныхан, томчууд фэйсбүүкт донтох болов. Хүүхдээ 2-3 дуудахаас нааш хариулахгүй, дуу цөөтэй, хувиа хичээсэн болж хувирч байгааг нь гарт нь байгаа утастай холбоотойг бид мэддэг.
Харин ухаалаг утаснаас илүү аюул тарьж мэдэх бас нэг асуудал байгааг бид төдийлөн анзаарахгүй байна. Энэ бол Wi-Fi буюу утасгүй интернетийн сүлжээ. Өнөөдөр үйлчлүүлж буй газрууд бүгд Wi-Fi сүлжээнд нэвтэрсэн байдаг. Бүр автобусанд, талбай дээр хүртэл үнэгүй интернэт бэлэн байна. Бид энэхүү утасны интернэт сүлжээний замбараа нь олдохгүй их огтлолцол, хэрээсэн дунд амьдарч байна. Тэгвэл Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөө нь ухаалаг утаснаас илүү гэдгийн олон улсад ярьсаар л байгаа. Харин манайд энэ талаар нэгдмэл ойлголт, судалгаа, мэдээлэл өнөөдөртөө байдаггүй аж.
Шөнөжин идэвхтэй Wi-Fi орчинд унтсан хүн маргааш нь ядрах, толгой өвдөх, нойр хүрэх гэх мэтээр зовиурлаж, ажлын бүтээмж нь эрс муудаж байгааг ч тогтоосон байна. Харин манайхан яадаг билээ. Шөнө унтахдаа Wi-Fi төхөөрөмжөө салгаж унтдаг нь хэд вэ. Гэрийнхээ сүлжээг салгасан ч байрных нь бүх айл ашиглаж байгаа аалзны тор мэт цацрагийн сүлжээнээс өөрсдийгөө хамгаалж яадаж байгаа эсэх нь тодорхойгүй.
Бид интернэт сүлжээнээс хүүхдээ хамгаалах хэрэгтэй. Ядаж сургууль, цэцэрлэгийн орчинд WIFI сүлжээг хаах, эцэг эхчүүд үр хүүхэд, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй. Энэ нь ухаалаг утсанд донтож байгаа хүүхдийн асуудлыг ч давхар шийдэж боломж юм.
У.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ