Д.Доржхандыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

АТГ-аас энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг саатуулж, 461 дүгээр хаалттай хорих ангид хорьсон. Шүүгчийн захирамжид хорих хугацааг 48 цаг хэмээн заажээ. Гэхдээ түүнийг одоо болтол суллаагүй, саатуулсан хэвээр байна.
Эх сурвалжийн хэлснээр өчигдөр Д.Доржхандыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ. Түүнийг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ