М.Оюунчимэг, Ж.Мөнбат, Л.Болд нарын УИХ-ын гишүүн болсноос хойшхи огцом өссөн хөрөнгийг шалгуулна

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын нэр бүхий гурван гишүүнийг УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом өссөн баримтыг шалгуулах хүсэлтээ УИХ-ын Ёс зүйн хороонд өгч буйгаа мэдэгдлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүн болсны дараа гэр бүлийнх нь орлого 16 дахин огцом өсч 461 сая болсон бол эх үүсвэр нь тодорхойгүй 541 сая төгрөгийн хадгалмжтой болжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүн болсны дараа орлого нь 5 дахин өсч 1 тэрбум хүрсэн бол үл хөдлөх хөрөнгө нь мөн огцом өсч 2.2 тэрбумын хөрөнгөтэй болсон байна.
Гурав дахь УИХ-ын гишүүн бол Л.Болд. Түүний орлого ч мөн огцом өссөн талаар “Бид уучлахгүй” хөдөөлгөөнөөс онцолсон бөгөөд эрхэм гишүүн 2014 оноос УИХ-ын гишүүн болсны дараа орлого нь 6 дахин өсч, 1.053 тэрбум төгрөг болжээ.
Тиймээс “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс эдгээр гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үндэслэн, хэрхэн орлого нь нэмэгдэж, хөлжсөн гэдгийг шалгуулахаар УИХ-ын Ёс зүйн хороонд өгөхөө мэдэгдлээ. Энэхүү асуудлыг шалгах эрх нь АТГ-д байдаггүй бөгөөд зөвхөн Ёс зүйн хороонд байдаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ