Автомашингүй өдрөөр хаах замууд

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна.

Амралтын өдрүүдийг “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан үйл ажиллагаа зохион байгуулна.

Автомашингүй өдөр ням гараг буюу есдүгээр сарын 15-нд болох бөгөөд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Сөүлийн гудамж, Бага тойруу, Самбуугийн гудамж, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ