Өнөөдрөөс өрхүүдэд халаалт өгнө

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хуваарийн дагуу халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс өгнө. Есдүгээр сарын 15-наас айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг холбодог. Харин албан байгууллагууд халаалтаа урьдчилан авах хүсэлт гаргавал гэрээ хийн дулааны эрчим хүчээр хангах юм.

Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

Улаанбаатар дулааны сүлжээ компани өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд хүссэн айл өрх, албан байгууллага халаалтаа есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн залгуулах боломжийг бүрдүүлсэн байна.

Нийслэлд одоогийн байдлаар 800 гаруй барилга, обьектын халаалтыг залгаад байна. Аравдугаар сарын 1-нээс өмнө халаалт авах хүсэлтэй албан байгууллагууд Улаанбаатар дулаан сүлжээ компанид хандан, халаалтаа урьдчилан авахыг хүссэн өргөдлөө өгвөл дулааны эрчим хүчээр өнөөдөр ч холбож болно гэж Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ