Тээврийн хэрэгслийн яндангаас гарах чимээ, утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж байна

“Авто тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээ, ялгарах хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж, үнэлгээ, дүгнэлт өгөх” удирдамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ дагуу холбогдох хууль тогтоомж дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны найрлага дахь хорт бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхийг шалган тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах зорилгоор дээрх байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд тодорхой цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.

Хяналт шалгалтаар өдөрт 400-500 тээврийн хэрэгслийг шалгаж, 100 гаруй зөрчлийг илрүүлж, үүнээс оношилгоонд хамрагдаагүй, утаатай, бүрэн бус, өнгө үзэмжгүй, зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлж шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн үзлэг оношилгоонд хамрагдаагүй, утаатай, бүрэн бус, өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ